З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн. 

Тиймээс өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдэв гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...