Танилынхаа гар тээшийг хилээр нэвтрүүлсэн мөрдөгчийг халжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Турк улсад зорчиж ирэхдээ хилээр их хэмжээний алт нэвтрүүлэхийг завдсан хэрэгт нэр холбогдоод байгаа. Хэргийг цагдаагийнхан  шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Хэрэгт холбогдсон мөрдөгчийг АТГ-аас өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад “АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэх асуудалд  бодит тайлбар өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны арвандүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч С нь байрныхаа танил ах П-тэй тааралдсан байна.
Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн П нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч С-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл” гэлээ.  Гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...