Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай зам тавина

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Зам барилга, дэд бүтцийг сайжруулах бодит ажлууд 2022 оны эхний сараас эхлэхээр тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ албажуулаад байна. Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд  бүрэн гүйцэтгэх юм. Ингэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна  дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэдгийг  онцоллоо.

Авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай байгуулж, гэрээг гардуулав.  Гэрээт ажлын хүрээнд

  1. Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
  2. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
  3. Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
  4. Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
  5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлууд тус тус багтсан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...