Бусан хотын эмнэлгүүд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай БНСУ-ын Бусан хотын захиргаа, Бусан хотын эдийн засгийг дэмжих агентлагаас тус хотын томоохон эмнэлгүүдийг хамруулсан цахимаар эмчтэй холбогдож зөвлөгөө авах үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд Бүсан хотод байрлалтай их сургуулийн нэгдсэн эмнэлэг болон томоохон төрөлжсөн эмнэлгүүд, хавдар судлалын эмнэлэг, дагнасан эмнэлэг гээд нийт долоон эмнэлэг байна.

Энэ ажлын хүрээнд хүссэн иргэдэд хоол боловсруулах эрхтэн эмгэг, хавдар, чих хамар хоолой, цээжний хөндийн мэс засал, зүрх судас, нуруу үе мөч, эх барих эмэгтэйчүүд, мэс засал болон урологи гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа юм. Бусан хотын захиргаанаас энэхүү томоохон олон улсын үйл ажиллагаанд Бусан их сургуулийн эмнэлэг, Дун А их сургуулийн эмнэлэг, Сам Юг Бүсан эмнэлэг, Зүүн өмнөд бүсийн радиалоги судлалын эмнэлэг, Жу Ын Ган Ан эмнэлэг, Дун Ы эмнэлэг, Пак Вон Үг нуруу, үе мөчний эмнэлэг зэрэг томоохон байгууллагуудыг хамруулж байгаагаа мэдээллээ.

Цахимаар солонгосын эмнэлгүүдтэй холбогдож эмчийн зөвлөгөө өгөх ажил энэ долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд хүссэн иргэд өөрийн өвчний түүх, зураг шинжилгээний бичиг баримтуудтайгаа очиж хандан үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой гэж зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...