МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо

МАН-ын 30-р Их хурлаар намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүллээ. Харин төлөөлөгчдөөс нэмж нэр дэвшүүлсэнгүй. Тиймээс нэг нэр дэвшигч дээрээ санал хураалт явууллаа. Санал хураалтад орсон гишүүдийн 99.72 хувь нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгохыг дэмжлээ.

МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН олон удаагийн Их хурал хийж байсан. Өнөөдрийн хурлаас баталж байгаа тогтоолуудыг биелүүлэх боломжийг намын удирдлага, шат шатны байгууллагуудын удирдлагууд хичээн ажиллах шаардлагатай гэдгийн намын Их хурлын төлөөлөл хэлж байна. Улс төрийн нам нийгмийн манлайлагч байх ёстой. Ардчилсан засаглалтай улс орныг удирдаж байгаа улс төрийн намын хариуцлага, ёс зүй, барьж байгаа зарчмаас тухайн улсын иргэдийн хамаарч хөгжил, амьдралын түвшин, улс орны хөгжил шууд харагддаг.

МАН-ын даргад нэр дэвшүүлэх эрхэм үүрэг надад ногдлоо. МАН-ын дарга гэдэг хүн эрх барьж байгаа намын хувьд, улс орон, ард иргэдийн хувьд асар чухал, хүндтэй, эрхэм хүн байх ёстой. Энэ үүргийг МАН ч дотооддоо, гадна талдаа ч гүнээ ухамсарлаж, улс төрийн тогтвортой байдал, ард иргэдийнхээ өмнө амласан амлалтын хэрэгжилт, өнөөгийн улс нийгэмд тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор нэр дэвшүүлэх учиртай. Намын дүрэмд заасны дагуу намын Их хурлаар намын даргыг дараагийн Их хурал хүртэл хугацаанд сонгоно гэж заасны дагуу өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад нэр дэвшүүлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зургаадугаар сарын 25-нд МАН-ын Бага хурлаар намын даргад сонгож, баталгаажуулсан. Намын Их хуралд байдаг бүрэн эрх нь намын даргыг сонгох ёстой байдаг учраас өнөөдөр бид намын даргыг дахин сонгож байна. Ерөнхий сайдыг сонгох маш олон үндэслэлийг хэлж болж байна. Нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэ даргыг дэмжиж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...