Эхнэрээ зодож, цагдааг хахуульдсан Д.Сүндийд гурван жилийн ял өгчээ

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байна.

Тэрбээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэхүү хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн алба хаагчдад авлига өгсөн байдаг.

Д.Сүндийгээс авлига авсан Д.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...