З.Мэндсайхан: Дөрвөн аймагт арьс шир, мах боловсруулах үйлдвэр шинээр байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан арьс шир боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд боловсруулах үйлдвэр болон нэмүү өртгийн сүлжээний бүтээгдэхүүнийг бий болгоно. Энэ хүрээнд бид махны дөрвөн үйлдвэр бүсчилсэн байдлаар байгуулна. Булган, Архангай, Ховд, Дорнод аймгийг сонгосон. Хятадын тэрбум ам.долларын зээлийн хүрээнд үйлдвэрийг байгуулах хэлцлийг хийж байна. Хэлэлцэл амжилттай болбол ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2023 онд жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулна.

                           ХҮНСНИЙ НОГООНЫ 60 ХУВИЙГ ДОТООДОД ХАНГАНА

Улсын хэмжээнд ургац хураалт 97 хувьтай байна. Ингэхдээ дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хураажээ. Өмнө нь жилд 310 мянган тонн байсан бол энэ жил 547.2 мянган тонн төмс хураасан. Мөн хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 47 хувийг дотоодод хангадаг байсан бол энэ жил 60 хувь болж нэмэгдсэн байна.

                           МАХНЫ  6.1 МЯНГАН ТОННЫ НӨӨЦТЭЙ БАЙНА

Махны худалдааг дэмжих зорилгоор төв суурин газрын мах бэлтгэлд Засгийн газар 100 тэрбумын хөнгөлөлттэй эх үүсвэрийг шийджээ. Энэ хүрээнд 17 аж ахуйн нэгжид 81 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон байна. Одоогоор арилжааны банканд 19 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцөлжээ. Харин өвчлөл гарсан газруудын бүс буюу сумаас мах бэлтгэхгүй. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Энэ жил 15 мянган тонн мах бэлтгэхээр зорьж байна. Бидний хувьд нөөцийн махыг харьцангуй эрт бэлдэж байна гэж ойлгож байгаа. Үүнийг дагаад үнийн тогтвортой бодлого явуулах чиглэлээр Засгийн газар ажиллаж байна” гэлээ.  Мөн нийслэлийн  31 байршилд махны үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ноос нэг сарын хугацаанд зохион байгуулж буй. Ингэснээр мах, цагаан идээг нийслэлийнхэн хямд үнээр авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...