АНУ энэ сарын 8-наас хилээ нээнэ

АНУ энэ сарын 8-н буюу ирэх даваа гарагаас хилээ нээж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан олон улсын жуулчдыг хүлээж авна гэж мэдэгджээ. сүүлийн 21 сарын турш хүчинтэй байсан аяллын хязгаарлалтыг цуцалж байгаа юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кевин Муноз энэ талаар өөрийн Твиттер хуудаснаа мэдээлсэн бөгөөд шинэ бодлого нь “чанга хатуу нийгмийн эрүүл мэндийн журмыг баримтална” гэж онцолсон байна.

Тус улс нь 11 дүгээр сарын 8-наас эхлэн Шенгений 26 улс болон Их Британи, Ирланд, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг орны зорчигчдыг хүлээж авах аж.

Харин АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсын зохицуулагч эсвэл юм. Гэхдээ 18-аас доош насны хүүхдүүд уг шаардлагаас чөлөөлөгдөх магадлалтай байгааг албаны эх сурвалж өгүүлжээ.

АНУ-ын хил нээгдэх болсон талаар мэдээлэл цацагдсаны дараа тус улсын агаарын тээвэр, зочид буудал, аяллын салбарын томоохон компаниудын хувьцаа өссөн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...