Ли Ё Хун: Эхлээд Монголд ирж байгаа солонгосуудыг визгүй болгочих

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай уулзжээ. Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун “БНСУ-д албан ёсоор ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд насны ангиллаар үе шаттай вакцинд хамрагдаж байгаа. Харин албан бус иргэдийн хувьд хэдийгээр вакцинд хамрагдах гээд ирэхэд нь цагаачлалын албаны ямар нэг шалгалт үзлэг хийхгүй гэдгийг хэлсээр байгаа ч иргэд болгоомжлоод ирж хийлгэхгүй байгаа. Ямар байсан албан ёсоор ч бай, албан бусаар ч бай, БНСУ-д ажиллаж амьдарч буй хэн ч вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Давхар хяналт шалгалт байхгүй.

Ковидын дэглэмээс шалтгаалан тусгай үүргийн нислэгийн зорчигдод бид тусгай шаардлага тавихаас өөр арга байхгүй байгаа. Нэг онгоцноос гуваас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдод тус улсын нислэгийг долоо хоног цуцалдаг. Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй. Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьсан. Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн. Харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийж буй. Тусгай үүргийн нислэг дээр бид бусад оронд тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй байна. Дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа. Мөн Солонгосоос Монгол явах нислэгийг зөвшөөрч байгаа.

Ковидоос шалтгаалан аялалын богино визыг олгож чадахгүй байна. Эмчилгээ болон сургалтын виз өгч байгаа. Ковид намжихаар аялалын виз хэвийн журмаар олгогдож эхэлнэ. Элчин сайд болсноосоо хойш ач холбогдол өгөн судалж байгаа ажлуудын маань нэг бол манай хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудал. Харамсалтай нь, Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Солонгост оршин суудаг. Үүнийг 42 хувь нь хууль бус байна. Энэ үзүүлэлт нь визгүй болгох асуудлыг хойш татаж байгаа. Ойрын хугацаанд визгүй зорчдог болгочихвол энэ тоо улам өсөх эрсдэлтэй. 2019 онд ковид эхлээгүй байхад 100 гаруй мянган хүн БНСУ-аас Монгол оронд зорчин ирж байсан. Эхний ээлжинд Монголд ирж байгаа солонгосчуудыг визгүй болгочихвол энэ тоо нэмэгдэж, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх. Ингэвэл манай Засгийн газар Монголд “өртэй” мэт болж эргээд монголчуудыг визгүй зорчдог болгох асуудлыг түргэвчлэхэд дөхөмтэй болох болно” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...