Тайланд улс монголчуудад хилээ нээв

Тайланд улсын засгийн газар өчигдөр цар тахлын эрсдэл багатай дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх болсныг зарлажээ.

Эдгээр орнуудын дотор Монгол Улсаас гадна Хятад, Энэтхэг, Япон, Сингапур, АНУ зэрэг хүчирхэг эдийн засагтай улсууд багтсан байна.

Өчигдрөөс буюу Даваа гарагаас эхлэн зөвшөөрөгдсөн орнуудын вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд Тайландад ирснийхээ дараа өгсөн шинжилгээний сөрөг хариун дээр үндэслэн саадгүй нэвтэрч, аялал жуулчлалын бүсүүдээр чөлөөтэй зорчих юм.

Харин жагсаалтад багтаагүй орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд нийслэл Бангкок болон бусад 16 бүс нутагт зөвхөн зорчих хязгаартай байх бөгөөд ирснийхээ дараах эхний долоо хоногийг дээр дурдсан бүсүүдийн зөвхөн нэгт нь өнгөрөөсний дараа бусад бүс нутагт  зорчих эрхтэй болохоор зохицуулжээ.

Цар тахлын өмнө жилд 40 орчим сая жуулчин хүлээж авдаг байсан Тайланд улс ийнхүү эдийн засгаа сэргээх зоригтой алхам хийж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...