Сонирхогчдын ДАШТ-ийг 12 настай монгол хүү тэргүүлж байна

Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ болж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож буй юм. Тэмцээний чансааны оноо 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2000 хүртэлх ангилалд дэлхийн шатрын холбооны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын дэлхийн аварга, FIDE мастер Б.Халиун нар оюун ухаанаа уралдуулж байна.

 

Өсвөрийн тамирчин Н.Содбилигийн хувьд найман өрөг тоглож, 7.5 оноотой ангиллаа тэргүүлж яваа бол Д.Лүндээжанцан 35 дугаар байрт явж байна. Өнөөдөр (2021.10.25) тэмцээний ес дэх буюу сүүлийн өрөг болно. 2000 хүртэлх ангилалд М.Мандухай есдүгээр байрт, Б.Тэнүүнболд 16-р байрт явж байгаа бол 2300 хүртэлх ангилалд Б.Халиун 32-р байрт явж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...