Ц.Анандбазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хоёр үндэслэлээр хэрэг нээн шалгах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Мөрдөн байцаах албаны үндэслэлд, Ц.Анандбазар нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар эзэмшсэн, үйл ажиллагаа явуулсан болон Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн ажээ. Хэрвээ энэ саналыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түр түдгэлзүүлж, яллагдагчаар татах нөхцөл үүснэ. Үүнээс гадна цөөн бус эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн байж болзошгүй баримтуудыг хэвлэлүүд ил болгоод байгаа билээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...