Үр тарианыхаа тэн хагасыг хураан авчээ

Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамалын хураалт 27 хувьтай. Энэ намрын тухайд ургац хураалт цаг агаарын байдлаас шалтгаалан 15 хоногоор хойшилсон ч га-гаас авах ургац арвин байгаа нь зуншлага сайхан болсонтой холбоотой ч нөгөө талаараа хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар, салбарын яамнаас хэрэгжүүлсэн бодлого, шийдэл эерэг нөлөө үзүүлжээ.

Тухайлбал, үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, түлш, техник гэсэн 5 төрөл дээр тариаланч, аж ахуйн нэгж, хувь хүмүүст бодлогын дэмжлэг үзүүлсэн. ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр авч нийт үрийн 30 орчим хувийг шинэчилсэн. Сайн үрээс сайн л ургац авна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 3 хувийн хүүтэй зээл олгосон. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр 40 гаруй комбайныг ОХУ-ын диллер компаниудаас шинээр худалдан авсан байна. Цар тахалтай хүндхэн цаг үед хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, урагш алхаж явна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...