Оюутнууд сайн дураараа III тунд хамрагдаж байна

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллэНийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III  тунгийн вакцинд хамруулаад байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна гэдгийг Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис хэллээ.

 2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдаас сайн дурын үндсэн дээр вакцины III  тунд хамрагдах 450 гаруй сонсогчдыг өнөөдөр нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа. Баянзүрх дүүргийн  Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж,  оюутнуудыг III  тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...