Аялал жуулчлалын “Улаан жагсаалт”-аас Монголыг хаслаа

Цар тахалтай холбоотойгоор Их Британийн Засгийн газар аялал жуулчлалын “улаан жагсаалт” гаргаж байв. Уг жагсаалтад багтсан орнуудаас буцаж ирсэн Их Британийн иргэд өөрийн зардлаар 10 хоног тусгаарлагдах журамтай юм. Тэгвэл Пүрэв гарагт тус улсын засгийн газар “улаан жагсаалт”-д байсан 54 орноос 47-г нь хасаж, долоог нь үлдээжээ.

Хасагдсан орнуудын тоонд Монгол улс багтсан байна. Ингэснээр Монгол улсаас эх орондоо ирж буй британичууд нэг хүний нийт 2,285 паундын төлбөртэй зочид буудалд 10 хоног тусгаарлагдахгүй болж байна. Хэрвээ тухайн иргэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол энэхүү журам үйлчлэх юм. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй бол заавал 10 хоног тусгаарлагдах журам хэвээр үйлчлэх гэнэ.

Үүнээс гадна дэлхийн 37 улсын иргэд Их Британид ирэхдээ хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар тариулсан гэрчилгээгээ үзүүлээд саадгүй нэвтрэх боломжтой болсон байна. Харин эдгээр 37 орны тоонд Монгол улс хараахан багтаагүй ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...