COVID-19 вакциныг бүтээсэн эрдэмтэд Ласкерийн шагналын эздээр тодорчээ

2021 оны Ласкерийн шагналын эзэд /2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр/ тодров. Энэ оны Ласкерийн шагналын төрөл, хүртэгсэдийн нэрс, шагнал хүртсэн бүтээлийн нэрсийг англи хэлээр дээр орчуулалгүй энд оруулав.

Энэ оны шагнагсадын дунд BioNTech RNA Pharmaceuticals компанийн дэд ерөнхийлөгч, доктор Каталин Карико, Пенсильванийн их сургуулийн Перелман анагаах ухааны сургуулийн вакцин судлалын профессор, доктор Дрю Вайсман нар багтаат байгаа юм. Эдгээр эрдэмтэдийн олон арван жилийн судалгаа, багийн хамтын ажиллагаа нь Moderna, BioNTech/Pfizer-ийн боловсруулсан COVID-19 вакциныг бий болгосон mRNA технологийг анхлан боловсруулж нэвтрүүлсэн юм байна.

Ласкерийн шагналыг 1945 оноос хойш анагаахын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан эсвэл анагаах ухааны салбарт олон нийтэд дорвитой үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог юм байна. Тэдгээрийг Альберт Ласкер ба түүний эхнэр Мэри Вудард Ласкер нар  үүсгэн байгуулсан бөгөөд Ласкерийн сангаас удирддаг ажээ.

Ласкерийн шагнал хүртсэн хүмүүс дараа нь Нобелийн шагнал хүртэх нь элбэг. Тиймээс тус шагналыг  “Америкийн Нобелийн шагнал” гэж нэрлэх нь ч бий. Үүссэн цагаасаа хойш Ласкерийн 86 шагналтан Нобелийн шагнал хүртсэн бөгөөд үүний 32 нь сүүлийн хорин жилийн хугацаанд хүртсэн байна.

Шагналыг анагаахын шинжлэх ухааны дөрвөн салбарт олгодог. Шагнал нь төрөл тус бүрт 250,000 доллар дагалддаг  байна. Сонирхуулахад уг шагналаар нэхэн шагнадаггүй ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...