Ёслолын буудлагаар шоудаж байхад 13 алтан амь тасарсныг мэдэх үү, С.Энхболд сайд аа

Монгол Улс Ковидын хуультай, тэр хуулиар Засгийн газар онцгой бүрэн эрх эдэлж буй. Коронавируст халдвар өөрөө бүрэн судлагдаагүй, байнга хувьсан өөрчлөгдөж, учруулж буй хор хохирол нь их учраас шуурхай ажиллахын тулд, төсөв мөнгө зарцуулахын тулд онцгой эрх Засгийн газарт олгосон. Гэтэл хуулиар олгосон эрхээ Засгийн газар хэтрүүлэх, хууль бус томилгоо хийх, төсөв мөнгөний тайланг нийтэд мэдээлэхгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжлэх болсон. Хамгийн сүүлд гэхэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль бусаар томилсныг төрийн албаны зөвлөлөөс мэдэгдээд байгаа.

Засгийн газрын зөвшөөрснөөр баахан аймаг зунжингаа наадамласан. Тэгсэн хэрнээ Үндэсний их баяр наадмаа хийхгүй өнжчихсөн. Үүний гор тэр дороо гарч, наадам хийсэн аймгуудад халдварын дэгдэлт дээд цэгтээ хүрч, өчнөөн олон хүн амь насаараа хохирлоо. Энэ үед нөгөө сүржигнээд байдаг УОК, эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хэн ч дуугараагүй. Жирийн иргэдийг, аж ахуйн нэгжүүдээ хааж хорьчихоод дарга нар өөрсдөө наадам хэсэж, өөрсдийнхөө тогтоосон дэглэмийг өдий төдтийгөөр нь зөрчсөн. Эмч нар цалингаа нэмүүлэх гэж тэмцэхэд гүлдийж суусан Эрүүл мэндийн сайд С.Энхболд улбар шар төвшний дэглэм зөрчигдөж, халдварын тоо огцом өсөж, олон айл ковидоор хайртай хүмүүсээ алдаж уй гашууд автаж байхад бас л дуугарсангүй.

Эрүүл мэндийн салбарт өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа эмч, сувилагч нар туйлдаж байна. Тэд л аюулт цар тахалтай улаан нүүрээрээ тулж, тэмцэж буй. Токио 2020 олимпын наадмын нээлтээр эмч, сувилагч нарт дэлхий хүндэтгэл үзүүлж, БНСУ-д болсон дрон шоуны үер мөн л тэдэнд ард түмэн нь талархал илэрхийлсэн. Гэтэдл Монголд дижитал үндэстэн гэх шоуг Засгийн газар нь өөрөө зохион байгуулж, олон мянган хүний бөөгнөрөл үүсгэв. Иргэдийнхээ эрүүл мэндийн эсрэг ажилладаг ийм эрх баригчид, түүнийг нь чимээгүй хараад сууж байдаг Эрүүл мэндийн сайд байж болох уу. Эс үйлдэл гэж нэг айхтар ойлголт бий. Нүдэн дээр нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж, халдвар тархаах маш эрсдэлтэй арга хэмжээ хийж байхад болиулаагүй, болохгүй гэж хэлээгүй нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эс үйлдэл. Эс үйлдэлд ч хуулийн хариуцлага тооцдог юм шүү.

Ковид-19 халдварын тархалтаар Монгол Улс дэлхийд энгдүгээр байрт явж байгаа. Хятадууд нүүрс авахгүй гэж, Япон, Солонгосууд Монголоос зорчигч авахгүйгээ зарлаж байна. нэг өдөрт амь насаа алдаж байгаа тоо 12-оос буухаа болилоо. Өдөр болгон 10-13 айл хайртай хүнээ алдаж, хагацлын нулимс, уй гашууд автаж, талийгаачийнхаа ажил явдлыг ч хүний ёсоор хийж чадахгүй, салах ёс гүйцэтгэж чадахгүй байхад эрх баригчид шоу хийсээр. Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэж түгдэрсэн, түгжирсэн яриатай нэг нөхөр арьсаа хамгаалж чимээгүй гүлдийсээр. Сандал бөглөсөн ийм сайдаар дутаагүй. Засгийн газраас албан ёсоор хийсэн шоуны үеэр ёслолын буудлага хийж байх яг тэр цаг мөчид эмнэлгийн орон дээр 13 алтан амь тасарч байлаа…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...