Т.Рэнцэнбадам 1100 км гүйгээд энэ сарын 17-нд барианд орно

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 46 дахь өдрийн гүйлтээрээ 1,021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” гэдэг газарт иржээ. Тэрбээр “Хилийн 0108 дугаар ангиас наймдугаар сарын 1-нд холын зайн гүйлтээ эхлүүлээд энд ирлээ. Үлдсэн замаа амжилттайгаар туулж дуусгана.

Гүйлтийн хугацаанд намайг дэмжсэн ангийн захирагч болон ХХЕГ-ын хамт олон, замын турш дэмжиж угтан авч, үдэн гаргасан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.  Үлдсэн замаа саадгүй туулаад очих болно гэдгээ хилчиддээ амлаж байна” гэлээ. Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр замдаа гарсан юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...