Уул уурхайн салбарын ажилтнуулыг дархлаажуулалтад хамруулах санал хүргүүллээ

Уул уурхайн аюулгүйн бүсэд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, тээврийн жолооч нарын дунд коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор салбарын ажилтнуудыг нэн түрүүнд вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байгаа.
Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хандан коронавируст халдварын эсрэг хийгдэж буй вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн ажилтнууд болон тээврийн жолооч нарын судалгааг хүргүүлсэн.
Зарим томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан нийт ажилчдаа халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учир яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд ажилтнуудаа дархлаажуулалтын вакциныг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч хийлгэхийг зөвшөөрөх эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос чиглэл авах албан тоотыг хүргүүлээд байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...