Тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэллээ

Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг нэн түрүүнд вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 11000 вакцины тун хүргэгдэн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
Өмнөговь аймгийн эмч нар Гашуун сухайт боомтын тээврийн жолооч нарыг 6-7 хоногт багтаан вакцинд хамруулсны дараа Шивээ хүрэн боомтод үргэлжлүүлэн ажиллах юм.
Мөн томоохон уурхайнууд өөрийн хөрөнгөөр дархлаажуулалтын вакциныг худалдан авч ажилчдаа вакцинжуулах талаар санал, хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас чиглэлийг авч, уурхайнуудын захирлуудтай цахим хурлыг зохион байгуулан зөвшөөрөгдсөн вакцинууд, Монгол улсад вакцин оруулах зөвшөөрөл авсан компаниудын мэдээллээр ханган ажиллаж байна.
Харин уурхайн ажилчдын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзаж вакцинжуулалтын хоёр багийг орон нутагт ажиллуулахаар тохирлоо. Эрүүл мэндийн яамны зүгээс вакцинаар хангах тул уурхайн удирдлагуудаас ирүүлсэн маршрутын дагуу уурхайчдад вакцин хийх ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...