УИХ дахь АН-ын бүлэг бүтэлгүй даргаа сольж магадгүй

УИХ дахь АН-ын бүлэг гэж тусгаар тогтносон хэдэн хүний фракц болоод удаж байна. Үндэсн АН хэд хэд хуваагдаж, тамга тэмдгийн хэрүүлтэй байгаагаас болсон уу, парламент дахь бүлэг нь намынхаа үгийг сонсохоо больсон. Ямар сайндаа Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэнгүй гэж төв талбай дээр өлсөж хэд хоноод, дараа нь эрх баригчидтай олны нүдэн дээр наймаалцаад салсан.

Энэ бүлгийн даргаар УИХ-д хоёр дахь удаагаа Баянхонгороос сонгогдсон Д.Ганбат сонгогдсон. Сонгогдсон ч гэж дээ, тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга хүчиндээд тавьчихсан. Гишүүн Ш.Адьшаа гэх мэт урвагчид нэмэр хандив болсон байдаг. Д.Ганбат бол “бедон” хочтой, хэл яриа маруухан, санаагаа хүнд бүрэн ойлгуулчихаж дөнгөдөггүй нэгэн.

Харин сүүлийн үед УИХ дахь АН-ын бүлэг даргаа солих тухай яриа дуулдах боллоо. Ан амьгүй, бүлэг нь бүтэлгүй байхад даргаа сольсон нь ч дээр байх. Парламент дахь АН-ын бүлгийн даргад согтуугаар жолоо бариад эрхээ хасуулсан Б.Пүрэвдорж, Баянгол дүүргийн гэх тодотголтой С.Одонтуяа нарын нэр яригдаж байгаа юм билээ. Гэхдээ хонгил ярих дуртай Н.Алтанхуяг бүлгийн дарга болох бөөн амбицтай яваа гэсэн.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах бичигт АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурахгүй, эрх баригчидтай хуйвалдсан байж болзошгүй байгаа юм. Сөрөг хүчний хувьд Ерөнхий сайдыг огцруулах боломжоос татгалзаж, урвана гэдэг өршөөж боломгүй урвалт. Дээрээс нь бүлгийнхээ гишүүдийг зангидаж чадахгүй байгаа учраас Д.Ганбатыг солихоос өөр аргагүйд хүрсэн бололтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...