Сайд З.Мэндсайхан ургацаа бүрэн авахыг уриалжээ

Манай улс энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Хэдийгээр тариалалтыг хөл хорионы дэглэм тогтоосон, цар тахал дэгдсэн амаргүй нөхцөл байдалд хийсэн ч 6-р сарын сүүлчээр орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарсан. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой.

“Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг салбарын сайд З.Мэндсайхан онцолж байна.

Тэрээр “Ойрын өдрүүдэд болон энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан тул ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд өмнө ирлээ. Засгийн газраас ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг ургац хураалтад оролцох боломжоор хангах шийдвэр гаргасан. Алтан намрын ажилд гар бие оролцож, амьдралынхаа нэгэн сайхан түүхийг бүтээх ажилд залуус идэвхтэй оролцохоо илэрхийлсээр байгаа нь талархууштай” гэсэн юм.

Ургац хураалтын ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг цаг алдалгүй хийж эхэлсэн байна. Мөн энэ 7 хоногт ургацын урьдчилсан баланс гарч, ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ. Энэ хүртэл цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийнхөө үр шимийг алдагдал хорогдолгүй хүртэхийн төлөө хичээж, #Ургацаа_бүрэн_авахыг уриаллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...