Бэлтгэлтэй бай, шатахууны үнэ дахиад нэмэгдэнэ

Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр хэдхэн хоногийн өмнө нэмэгдсэн. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Зах зээлийнхээ зарчмаар үнэ нэмэгдсэн. Цар тахлын үед шатахууны үнээ нэмээгүй импортлогч аж ахуйн нэгжүүдэд харин ч талархах ёстой. Засгийн газраас хүн амын вакцинжуулалт 60 хувиас давтал бензины үнийг битгий нэмээрэй гэж хүссэн” хэмээн хэлсэн юм.

Ерөнхий сайдын үг үнэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн 2 жил орчмын хугацаанд тогтмол өссөн. 2020 оны 3 дугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Гэтэл 2020 оны 6 сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд литр шатахуунаас 800-100 төгрөгийн алдагдал хүлээсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үнэ нэмэлгүй 7-р сартай золгосон. Тэгээд арга буюу литр тутамд 300 төгрөгөөр нэмсэн нь эцсийн арга хэмжээ биш гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шулуухан хэлчихсэн. Литр шатахуунаас 800 төгрөг алдаж байгаа компаниуд нэг удаад 300 төгрөгөөр нэмээд зогсохгүй нь лав.

Шатахууны үнэ Засгийн газраас биш дэлхийн зах зээл дээрх ханшаас шууд хамаардаг гэдгийг одоо монголчууд мэддэг болсон. Тиймээс ойрын хугацаанд шатахууны үнэ дахиад нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй, бас бэлтгэлтэй байх ёстой болоод байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний эрэлт хэвийн горимд шилжиж, олборлолт нэмэгдэх хүртэл бүсээ чангалахыг цаг үе тулгаж байна.

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас:
 А-80 автобензин- 58 хоног
 Аи-92 автобензин-31 хоног
 Дизелийн түлш- 31 хоног
 ТС-1 онгоцны түлш- 15 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...