Э.Оюунболдын цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ

Монголын Үндэсний Бөхийн холбооноос улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох асуудлаар Ерөнхийлөгчид ханджээ.

Уг албан бичигт,

“Монгол Улсын Ерөнхийлөгч танаа,

Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна.

Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны 10-р сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга

…” саналыг танд 2019 оны 10-р сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн…” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдэгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү.
Таныг хүндэтгэсэн,
Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...