УИХ-ын гишүүн Ц.Анандбазар МАН-н бүлгийн хуралдаанд оролцох эрхгүй болжээ

Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж.

Бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан хэмээх иргэний гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж буй. Мөн түүний талаар намын дарга У.Хүрэлсүх “Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн. Хэрэв тэр хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...