Жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг”-ийн шагналуудаа буцаажээ

Холливудын алдарт жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас авсан шагналуудаа буцаан өгчээ. Тэрбээр тус наадмын шагналын эздийг тодруулдаг “HFPA” холбооны шүүгчдийн дунд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэж ийм алхам хийсэн байна.

Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “Долдугаар сарын 4-нд төрсөн хүн” (Born on the Fourth of July, 1989) киноны ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд “Жерри Магуайр” киноны спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагнал тус тус хүртэж байв. Мөн 2000 онд “Магнолия” (Magnolia, 1999) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн билээ.

“Алтан бөмбөрцөг” наадмыг жил бүр шууд дамжуулан үзүүлдэг уламжлалтай “NBC” телевиз мөн дээрх шалтгаанаар ирэх жилийн ёслолыг дамжуулахаас татгалзжээ. Тиймээс 2022 онд тус наадмын шагнал гардуулах ёслолыг ямар телевиз дамжуулах нь одоогоор тодорхойгүй байна.

“HFPA” нь 86 сэтгүүлчтэй, гишүүдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй аж. Ийнхүү шүүмжлэл дагуулах болсон учир “HFPA” шинэчлэл хийж, өнгөт арьст сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүддээ бэлэг авахыг хоригложээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа эхлүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан...

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын...

Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ....

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...