Ардчилсан нам хоёр биш дөрөв хуваагджээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарлав. Шалтгаан нь бие дааж нэр дэвшээд Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүйд уурссан. Тэд Монгол Улс нэг намын дарангуйлалд шилжих аюул нүүрлэсэн тул тэмцлийн хурц хэлбэрийг сонголоо гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн энэ өлсгөлөнг илтэд дэмжиж байгаа бөгөөд ҮАБЗ-ийн шуурхай хуралдаан зарласан ч тусыг эс олов.

Хачирхалтай нь АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөнг АН-ын гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Эдгээр хүмүүс бол С.Эрдэнийн АН гэгдэх хэсэгт харьяалагдаж байгаачууд. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх хуулийн хугацаа 00.00 цагаар дуусгавар болсон тул Сонгуултийн ерөнхий хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр арга буюу бүртгэжээ. Хоёр хуваагдсан гэгдэх болсон АН-ын нэг тал нь нэр дэвшигчээ бүртгүүлээд халуун хөнжилдөө нойроо авсан бол нөгөө хэсэг нь төв талбайд өлсөж хонолоо. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгүүлэхтэй холбоотой үйл явдал өрнөж байх хооронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сүүлийн 15 жилд АН-ын даргаар ажилласан, АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг тарьсан хэргээ цэгцэлж, хэлэлцээрийн ширээний ард яаралтай суухыг шаардав. АН-ыг ийм арчаагүй байдалд оруулсан нь эдгээр таван хүнтэй холбоотой гэж АН-ын эмэгтэйчүүд үзэж байгаа ажээ.

Харин Ардчилсан залуучуудын холбоо, МоАХ болон бусад фракциуд одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Хачирхалтай нь АН-ыг ирээдүйд авч явах залуучууд нь өрнөж буй үйл явдалд нүдэн балай, чихэн дүлий хандаж байгааг олон нийт шүүмжилж эхэллээ. Тэдэнд зориг дутсан уу, эсвэл ах нарыгаа дагаад хэдэн талд хуваагдсан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

Энэ бүх үйл явлын өрнөлөөс харахад АН М.Тулгатын, О.Цогтгэрэлийн гэж хоёр хуваагдсан гэх дүгнэлт ташаа болж таарлаа. М.Тулгат, О.Цогтгэрэлээс гадна эмэгтэйчүүд, УИХ дахь бүлэг гээд дөрөв хуваагдсан нь тодорхой болов. Хамгийн гол нь сонгогчдоос УИХ-д бүлэг байгуулах хэмжээний дэмжлэг авсан АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргах нь байтугай нэг цул болж оролцох боломж улам шавхагдсаар байна.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...