Шүүх: О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга хүчинтэй хэвээр

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа тус намын дүрмийн дагуу тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ц.Туваан нь намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад гуравдугаар сард зохион байгуулагдсан дотоод сонгуулиар гишүүдийн олонхийн санал авч даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлсэн юм.

Гэтэл хариуцлага хүлээж огцорсон хуучин дарга С.Эрдэнэ гэнэтхэн би дарга хэвээрээ хэмээн гарч ирээд сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэн сүүдрийн гэмээр хоёрдогч Ардчилсан намыг байгуулсан юм. Түүний энэхүү үйлдлийн цаана тус намыг зориудаар хагалан бутаргаж улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх эрх баригчдын явуулга байсан гэж Ардчилсан намын гишүүд үздэг.

С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 12-р сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн 12 сарын 25-ны шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээс энэ оны 2-р сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг. Шүүхийн энэхүү шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн давж заалдсаар байгаа ч амжилт олоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Юутай ч С.Эрдэнэд шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь С.Эрдэнээс Ц.Туваанд, Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм. Иймд Аудитын байгууллага болон Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн шинэ намаас өөрийгөө дэвшүүлсэн С.Эрдэнийг биш жинхэнэ Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх нь зүй ёсны юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...