Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлнэ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлэж хүргүүлэв. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх зэргийг багтаасан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахимаар   системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэн, баталгааны маягтаар баталгаажуулна.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулна. Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын  талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...