“Монком констракшн” компани ХӨСҮТ-ийн цэвэр усны шугамыг гэмтээжээ

Цэвэр усны 150, 200 диаметртэй шугам сүлжээг гэмтээж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цэвэр усыг доголдуулсан ноцтой зөрчлийг “Монком констракшн” ХХК 05 сарын 02,03-ны өдрүүдэд үүсгэлээ. Вакцины агуулах барих нэрийдлээр энэхүү зөрчлийг үүсгэсэн байгаа юм. Ямар нэгэн барилга барих тэр бүү хэл инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг ч мэргэжлийн байгууллагаар тодруулаагүй Цар тахлын өнөө үед улсын онц чухал обьектыг усгүй болгож ноцтой зөрчил үүсгэлээ.

Ус сувгийн удирдах газраас цаг алдалгүй гэмтлийг засварлаж хэвийн болголоо.  Энэ нь  “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17-р зүйлийн 17,7 “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” мөн 17,6 “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно” 17,14 “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж байна.

Цаашид энэмэтчилэн Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангадаг цэвэр усны шугам сүлжээ, бохир усыг татан зайлуулдаг бохир усны шугам сүлжээн дээр ийм гэмтэл гарахгүй гэдгийг үгүйсгэхгүй байна. Анхаарал болгоомжтой хандаж мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч байхыг анхааруулъя.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...