Агаарын аврах ангитай болно

Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх яаралтай тусламжийн хоёр нисдэг тэргийг өчигдөр /2021.5.3/ Замын-Үүдийн боомтоор хүлээн авч, оруулж ирснийг албаныхан мэдээлсэн. Францын төрийн сангийн зээлээр тус улсын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд татан авчээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн амжилттай хэрэгжиж байгаа гэлээ.

БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд Монгол Улс түймрийн үеэр агаарын тээвэр ашиглах туршлагагүй учраас нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлыг мөн тусгажээ.

Уг төслийг нийт 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн, 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.

Тодруулбал, төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, “Airbus EC-145” маркийн гурван нисдэг тэрэг, сургалтын нэг нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нар бэлтгэх ажил үргэлжилж байгаа аж.

Цаашид агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч Мишель Пьер өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажиллажээ.

Франц улсаас гурван нисдэг тэрэг бүхий онгоц хүлээн авснаар Монгол Улс сүүлийн 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно гэдгийн албаны мэргэжилтнүүд онцолсон. Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах талаар өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тус ангийг ОБЕГ-ын харьяанд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн ажиллуулахаар болсон билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...