АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг нэр дэвших болсныг баталгаажуулав

2021.05.02-ны өдөр болсон Ардчилсан намын ээлжит бус их хурлын төлөөлөгчид намын хороод дээрээ биеэр очиж өгсөн нууц санал хураалтын дүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай Үндэсний Бодлогын Хорооны шийдвэрийг баталгаажууллаа.

Ийнхүү нийт гишүүдийн шууд санал асуулга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дундах нууц санал хураалт, их хурлын төлөөлөгчдийн санал гэсэн 3 шатны шалгаруулалтын үр дүнд тодорсон нэр дэвшигчийг Ардчилсан намаас намынхаа дүрэм болон хуулийн хүрээнд төрийн сонгуульд сойж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь 2008-2014 оны хооронд Ардчилсан намын даргаар 6 жил ажиллахдаа УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн зэрэг бүх шатны сонгуулиудад намаа удирдан ялуулж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан намын лидер, төрийн зүтгэлтэн юм.

Нэр дэвшигчийг тодруулах шалгаруулалтыг тус намын өмнөх ээлжит их хурлаас байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо зохион байгуулж үе үеийн удирдлагаас дамжин ирсэн хуулийн хувьд хүчин төгөлдөр тамга, тэмдэг дарагдсан болохыг хурлын тэргүүлэгчид онцолж байв. Дашрамд дурдахад Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал даргалж УИХ-ын гишүүн, тус намын дарга О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар тэргүүлэгчээр ажиллав. Мөн нэр дэвшигчийн материалыг СЕХ болон бусад төрийн байгууллагад хүргүүлж төлөөлөн ажиллахыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт даалгасан. Энэ дагуу нэр дэвшигчийн материалыг өчигдөр /2021.05.02-ны орой/ Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуяг их хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Миний бие эв нэгдлийг сахин хамгаалсан эх оронч ерөнхийлөгч, Ардчилал, шударга ёсыг сэргээн тогтоосон ардчилсан ерөнхийлөгч, Монголчууд баялагтаа эзэн болж баялаг бүтээгчдээ дэмжсэн бүтээлч ерөнхийлөгч байхын төлөө та бүхэнтэйгээ зүтгэнэ” хэмээн мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн санааг танилцуулсан юм.

1 сэтгэгдэл

  1. Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнэ Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгоос, Алуурчин элбэгдорж, түүний баруун зүүн хоёр гар болох сью ноён, оджаргал гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчдийн тоглоомон хүүхэлдэй сүг үхдэл урвагч хүрэлсүх МАН-аас, шинчлэгдэхийг хүссэн ардчилсан нам гээчээс Алтанхуяг, Алуурчин элбэгдорж, түүний суртал нэвтрүүлэгч гиббэлс-баабар нарын алиа салбадай доржханд гээч тэжээвэр гөлгийг сонгосон компютэрчин гэсэн 4 сонголт бидэнд байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...