Цаг уурын байгууллагаас тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар хүйтэрнэ.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гурав дугаар арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар