Оюутолгойн хэлэлцээрээс С.Ганбаатарыг нэн яаралтай татъя

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс балбаж ирсэн, үеийн үед улстөржиж Оюутолгойгоор шантааж хийдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газрын гишүүдийн “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсэгт орчихсон сууж байх юм. Эхний хэлэлцээнд өчигдөр “Рио Тинто” компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцсон. Харин Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон юм.

Засгийн газарт Оюутолгой төслийг сайжруулахад УИХ-аас хүч татах зайлшгүй шаардлага байсан юм бол парламент асуудалд хариуцлагатай хандаж, шантааж хийдэггүй, цэвэр эдийн засгийн мэдлэг, туршлагатай хүмүүсийг энэхүү ажлын хэсэгт багтаасан бол хэчнээн нэмэртэйсэн билээ. Харамсалтай нь, С.Ганбаатар нарын гишүүд ажлын хэсэгт багтсанаараа эхнээсээ төсөл сайжирна гэх хүлээлтийг үгүй хийгээд байна. С.Ганбаатар нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор одоо хатгаасаар Оюутолгой дээр улстөржсөөр байна. Эх орончийн дүр эсгэсэн С.Ганбаатарт Монголын эрх ашиг нэгдүгээр асуудал биш өөрийн эрх ашиг л гэж бий.

Асуудал хүндэрвэл шууд л зугатна. Тиймээс УИХ-д Оюутолгой төслийг Монголын эрх ашигт нийцүүлэх чин зорилго байгаа бол цаг алдалгүй С.Ганбаатарыг татаад, орлуулж өөр гишүүнээр сэлгээ хий. Монголын талыг төлөөлж, хэлэлцээний ширээний ард суусан төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна гэдэг яриа хөөрөө чих дэлсч эхэлсэн. Энэ бол Монголын талынхны зэс нь цухуйж байна гэсэн үг. Ийм байдлаар эхний өдрөөс л төлөөлөгч бүр нь өөр, өөр байр суурь баримтлаад эхэлбэл хөрөнгө оруулагч талд л ашигтай тусна. Нэг амтай, нэгдмэл байр суурьтай байж хэлэлцээ амжилтад хүрдэг гэдгийг хүн бүр л мэдэх учиртай. Иймээс УИХ С.Ганбаатарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэн даруй татаж, зангарагтай гишүүнээрээ сэлгэхийг хүсье.

Х.САРАН

61 СЭТГЭГДЭЛ

    • Ганбаатараас хэн айх вэ? Харин хамар дор хагархай гэж их сагсаганаж бодлогогүй мэдэмхийрч, хашгичаад тээртэй онгироо зан нь л гай болж магадгүй. Би өвчтэй, багаар ажиллах чадваргүй, өөрийгөө магтсан, өрөөлийг буруутгасан, бодож тунгаах муутай л хүндээ.

  1. Ганбаатарын толгой хүрэхгүй яаж попрох вэ л гэж бодож бгаа улс эх орон ард түмэн боддог нь шал худлаа үтэр түргэн зайлуул наад новшоо

    • Энэ Ганбаатарыг холдуулах хэрэгтэй. Ер нь яагаад энэ ямарч мэдлэг боловсролгүй поп Бат-эрдэнэ,Даваасүрэн,Болорчулуун гэсэн ” хульх эх орончдыг” оруулдаг юм вэ! Аюул болно шүү!

      • Мэдлэг боловсорлыг дугнэж чадахгуй их мэдэгчид донгосч чалах юмдаа.С.Ганбаатарын хэмжээнд дугнэлт хийсэн бол Оюутолгой ингэж даврахгуй л байсан дээд ТОО гэсэн амьдралд ямарч хэрэггуй юмаар тархиа цэнгэлж тэр нь хохирох тохиолдол болж байгаа бодит жишээг ойлгохгуй мунхагууд боловсолорол ярих нь зов уу? Ганбаатарын хэмжээнд сэтгэж чадахгуй байж Хун доромжилох очуухэн тархинууд болиосой.

      • Ямар аюул болдог юм.Авилгачдад л аюул болох байх.Элбэгдорж Доржханд мэтсийн өмнөө барьдаг Харвардын дипломыг мэдлэг гэж мээнэгтэхээ бодь.Ганбаатар шиг эх оронч зүрх сэтгэлтэй хүн хэрэгтэй.Худал дипломтой хуурамч урвагчдын хэрэггүй.

  2. энэ гэрээг улс төржиж попорч хийж ёстой болохгүй 2006 оны тэнэг хуулиар гэрээ эхэлсэн энэ хуульд 34 хувь биш хувьцаа гэж оруулсан хүнийг л мэдмээр б.на…..попроод юуч биш болгочих вий!!!!!

  3. Ганбаатар үнэхээр шударга байж чадах уу??? Зарим үед хэтэрхий улс төрждөг. Би түүнд итгэдэг байсан…гэвч цаг хугацаа харуулна. Ер нь манай нөхдүүд үг хэлээ хоорондоо ойлголцож нэгдсэн нэг бодлого барихгүй бол хүний олноор бус мэргэн ухаан зөв тактикаар асуудлыг шийднэ. Үүнд боловсролоос гадна мэдлэг, мэргэжил, талөвшил хэрэгтэй. Хагархай хэнгэрэг шиг цуураад байвал үр дүн юу бол доо

  4. С.Ганбаатарыг зайлуулж байж наадуул чинь мөнгө авч монголд ашиггүй өөрсдөдөө ашигтай хувиа бодож улс эх орноо худалдах гээд ганц тээг саад С.Ганбаатарыг татццлах гэж үхлээ л дээ ёстой түй май шүү МАНАНгийн луйварчид минь

  5. С.Ганбаатарыг. хэлэлцээрт
    оруулахгүй гэвэл. ард иргэд тэмцэж
    босоход. бэлэн. Ард. түмэнтэйгээ
    байгаа хүн С.Ганбаатар. гэдэг
    ойлгомжтой. болсон.
    Заавал С.Ганбаатарыг. оролцуулж
    гэрээ. хий.

  6. ганбаатарыг ажлын хэсэгт байх хүн мөн анхнаасаа л энэ талаар ярьсан шударга эх оронч шүү,даваасүрэн,ганбаатар,болорчулуун,Б.Батэрдэнэ нарын эх оронч гишүүд заавал байх ёстой шүү

  7. Одоо. байгаа. бүрэлдэхүүнээрээ
    ажилла. Хэн хэнийгээ. битгии
    хажигла. Ялгаа. дотооддоо гаргавал
    хувийн. ашиг. сонирхол ороод. бүтэхгүй.
    Ялгаа гаргаж. нэгийгээ. хялайвал
    бүгд. хог. шүү.

  8. Энэ Саран эрүүл бус. “Төсөл сайжрах хүлээлт” гэж юу яриад байгаа нөхөр вэ? чи. Чи өөрөө заыл. Хүлээж ядчихаад байгааг ойлгодоггүй эргүү юу? Эсвэл Рио тинтогийн зарц уу? Айн

  9. Ганбаатарыг заавал хэлэлцээрт оруулах хэрэгтэй!!! Наадуул чинь Ганбаатарыг холдуулж байж өөрсдөө АВИ ЛГА АВАХ гээд л байгаа юм байх л даа. Эхлээд бүгд санаа зорилгоо нэгтгээд нэг ам, нэг байр суурьтай оролцох хэрэгтэй л дээ. Олон толгойтой могой гэдэг шиг хүн хүн өөр өөрийнхөөрөө зүтгээд байвал хүний идэш болоод л дуусан шүү!!!

  10. Асуудал Ганбаатарт биш Нямбаатар мэтийн дүлзэнгүүдэд байгаа.Харин Ганбаа,хуулчид ба уул уурхайн мэргэжилийн зөвлөхүүдтэй байх хэрэгтэй.Хуучин гэрээг цуцлах,шинэ гэрээ байгуулах зэрэгт зөвлөхүүд маш их хэрэгтэй.Шинэ гэрээнд Монголын ард түмэний эрх ашиг голлох естой.Энэ үед Ганбаа ус агаар шиг л хэрэгтэй.Уул нь над бүрэлдэхүүнд чинь зарим нэгэн илүүц хүмүүс байна.Яваандаа цэвэршиж жигдрэх байлгүй.Харин нэг бодууштай асуудал;Ганбаагийн амаар Энхбаяр мэтийн санаа хэлэгдэж юолохгүй.

  11. Рио тинтогийн тэжээвэр ноход Ганбаатараас юундаа айгаад байгаа юм. Баяр Баярцогт Сv Батболд Сайханбилэг Элбэгдорж нарын уяаны нохой олон юм хуцаад байлгvй зайл. Ямар муухай нохойн гелег вэ?

  12. Ганбаатарын эсрэг хөлсний бууны нохой болсон хэвлэлийн газруудыг шатаасан ч багадана энд монголын баялаг ирээдүй яригдаж бна биеэ үнэлэгч хэдэн сэтгүүлч нийтлэгчийг алсан ч багадана

    • Мэдлэггүй орилоо хүн харин ч ашгийг ашиггүй болгож үймүүлж чадна гаргасан нь дээр , хүн сүрэгт нөлөөлөөд байна ш дээ татсан дээр

  13. Baganuur Tavan tolgoi shig uursduu achiglaj bno tegbel oort ashigtai ttolgoi nuursee 2shirheg torooson udirdlagtai bulidozeroor Dundgovi Dorongovi Omnogoviig nuurseer hangadag bsan bi ooroo haraad zogsoj blaa aaviihaa xajuud ymarch ashiggui Otolgoi zogsooj Harmagtai ordruu ajilchdaan hariin haraat busaar ajillyyl

  14. 1915 оны 3 улсын гэрээ хийх монголын талын төлөөлөгчдөөс Манлай Баатар Дамдинсүрэнг боловсролгүй,бүдүүлэг,хэрцгий хэрүүлч гэж гоочлон хятадын тал удаа дараа шаардлага тавьж байж татуулж байсан.Харийнхан санаанд нь нийцээгүй эх орноо гэсэн сэтгэлтэй бүхнийг ингэж нухчин дардаг.Энд 100 гаруй жилийн өмнө тавьж байсан тэр шаардлагатай утга нэг санаа явж байна.

  15. Нэг ийм хүн байхад зүгээр ээ, бусад нь үнэхээр эх орныхоо төлөө л гэж байгаа юм бол Ганбаатарыг заримдаа халхавч болгохгүй юу, Тактик хэрэгтэй биз дээ, Гадныхан аюултай, Дээрэмдэхээсээ ичээгүй байж соёлтой царайлна. Та нар нэгдмэл бай. Хэн нэг нь авилгал авбал олон түмэн тасдаж хаяна. Тийм болохоор нэгнээ ад үзээд яахав дээ. Сэтгэл зүйн тоглоом давхар явагдаж байгаа л байлгүй. Айхтар хүмүүс өөрийнхөө ганц нэг хүнийг шургуулсан ч байж мэднэ ш дээ

  16. С.Ганбаатар гишүүн байсан нь дээрээ .
    РиоТинто – гийн талыг төлөөлж байгаа Болд гэх энэ нөхдүүд
    яагаад байна . Нөгөө Баярцогт , Сайханбилэг нар урьд нь РиоТинто – д пялдагнаж явахдаа С.Ганбаатарыг аль болох доош хийх технологи хэрэгжүүлсэн байдаг байхаа . Энэ хоцрогдсон технологи , арга барилд одоо монголчууд хууртагдахаасаа өнгөрсөн .
    Рио- гийн захиалга байхыг үгүйсгэхгүй . Харин одоо Оюутолгой төслийг сайжруулах тал дээр Монголын тал Болд чамтай биш харин цаад жинхэнэ эзэдтэй чинь хэлэлцмээр
    байна . Уг хэлэлцээрт тусгаар тогтносон ,
    эрх чөлөөт Монгол улсын тал ямар хүнээ төлөөлөгчөөр оруулахаа өөрсдөө бүрэн мэдэх асуудал .

  17. Наад Ганбаатар чинь баахан тэнэгтэж байгаад би өөрөө энэ ажлын хэсгээс гарлаа. Гээд баахан попроод л гарна. Ямар ч ажлын чадвар байхгүй нөхөр

  18. Мэдэхгүй чадахгүй оролцохгүй юм гэж байхгүй, тэр чигээрээ нэвтэрхий толь мэт мөртлөө, яг мэддэг юм уу гэхээр үнэн хэрэгтээ юу ч мэддэггүй, мэдлэггүй дээрээ мэдэхгүйгээ мэддэггүй нөхөд л манай улсын бас нэгэн гамшиг юм даа

  19. Er ni Mongolchuud neg negnee hemelsen uodgvi hvmvvs ymaa.Gantshan hvnees bolohgviee ted chini bvr 10 aaraa vzel bodloo neg bolgoj baij vr dvnd hvrne!Harin mungond tolgoigoo medvvlsen gadni nohdiin svlbeeten ter 10t 3,4 baigaa!Ted gol hergiin ezed!!!

  20. ҮХЦЭЦ ТҮҮХЭНД АНХ УДАА ХҮЧ ТҮРЭН ОНЦ НОЦТОЙ ХУУЛЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙЖ БУЙ НЬ МОНГОЛ ТӨРИЙГ ДЭЛХИЙН УЛС ГҮРЭН ДАМЖСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛ ДАХЬ ГАР ХӨЛҮҮДЭЭРЭЭ ДАМЖУУЛАН БАРЬЦААЛЖ ХУДАЛДАЖ АВСАНЫГ ИЛЧИЛЛЭЭ .МУ-Н ТУСГААР ТОГТНОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАШ НОЦТОЙ ЗАНАЛХИЙЛЭЛ БОДИТООР БИЙ БОЛСОНЫГ ХАРУУЛЛАА.ОДОО МОНГОЛЧУУДАД ЭХ ОРОН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГНОЛЫНХОО ТӨЛӨӨ ЦУСАА САДАРТАЛ ТЭМЦЭХ ГАНЦ ЗАМ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ!!!!!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...