Дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар хариуцлага тооцож , ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна . Түүнийг цар тахлын үед ялангуяа УОК – оос хөл хорьсон байхад ” 0240 УНҮ ” дугаартай дипломат албаны автомашинаар ” Амур ” зочид буудалд хүргүүлэн , архидан согтуурхаж , эмэгтэйчүүд зөөж байгаа бичлэг цахим орчинд ил болсон нь олны дургүйцлийг төрүүлсэн . Ерөнхий сайд Л.Оюун – Эрдэнэ хариуцлагагүй энэ үйлдэлд хариуцлага тооцохыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгасан байна.

Дэд сайд Б.Мөнхжинг төрийн албаны ёс зүйг зөрчсөн , албаны автомашинаар хөл хорьсон цагт зорчсон , архидан Согтуурсан , архидалт зохион байгуулсан зэрэг олон үндэслэлээр буруутган , ийнхүү Дэд сайдынх нь албан тушаалаас чөлөөлөхөөр болсон байна . Энэ нь ч зүй ёсны хэрэг . Цаашид энэ мэт увайгүй үйлдлийг өөгшүүлэхгүйн тулд эхнээс нь хариуцлага тооцоод явах нь төрийн алба эршиж , ёс зүйг дээдлэх алхам болох учиртай .

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...