Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ихэсчээ

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээлэл болон хатуу хөл хорионы үед гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баттулга “Хатуу хөл хорио тогтоосон эхний өдөр 198, дараагийн өдөр 161, гурав дахь өдөр нь 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Нийт 495 хүн архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан эрүүлжүүлэгдсэн.

Хэдийгээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн. Хөл хорио тогтоосон эхний гурван өдөрт гэр бүлийн хүчирхийллийн тухай нийт 429 дуудлага ирсэн. Тодруулбал,

  • эхний өдөр 107,
  • хоёр дахь өдөр нь 140,
  • гурав дахь өдөр нь 182 болж өссөн.

Ер нь эхний улиралд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх онтой харьцуулахад 32 хувиар өссөн. Иймд хоёрдугаар улиралд архидан согтууруулахтай тэмцэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...