Н.Түвшинбаярыг баривчлан хорьжээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбатад хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьжээ. Тэрбээр өмнө нь цагдаад нэг удаа мэдүүлэг өгсөн бөгөөд “Би болсон явдлыг санахгүй байна” хэмээн мэдүүлсэн байдаг. Ням гарагийн орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж Н.Түвшинбаярыг цагдан хорих 461-р анги руу ачжээ.

Хууль хяналтын байгууллагаас түүнд бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Улсын өсөх идэр начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дээрдээгүй, хэвийн байгааг эх сурвалжууд мэдээлсэн.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...