Хятадын вакцинууд ДЭМБ-ын шаардлагыг хангажээ

ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиотогийн мэдээлснээр Хятадын вакцин үйлдвэрлэгч “Синофарм”, “Синовак” компаниуд бүтээсэн вакциныхаа үр дүн, аюулгүй байдлын тухай мэдээллийг тайлагнасан нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн гэв. Тиймээс дээрх компаниудын бүтээсэн вакцинуудад албан ёсоор зөвшөөрөл олгох асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.

Алехандро Кравиото “Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн хурал дээр “Синофарм”, “Синовак” фирмүүд вакциныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон. Тайлангаас үзэхэд, эдгээр вакцин ДЭМБ-ын тавьсан шаардлагыг хангаж байгаа нь тодорхой болсон. Хятадын вакцинууд 50-70 хувийн үр дүнтэй бөгөөд тариулсан хүндээ аливаа ноцтой гаж нөлөө үзүүлэхгүй байгаа нь нотлогдсон” хэмээн мэргэжилтнүүдийн дунд зарион байгуулсан хаалттай хуралдаанд ярьжээ.

Гэхдээ дээрх вакцин бүтээгчид вакциныхаа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байгаа бөгөөд 79.34 хувийн үр дүнтэй хэмээн мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...