Шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээг авч эхэллээ

Шүлснээс COVID-19  халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс (2021.3.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хийж эхэлнэ гэдгийг АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр мэдээллээ.

Тэрээр “SARS- COVID-19  халдварыг шүлснээс илрүүлэх АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн ПГУ/PCR оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Шүлснээс COVID-19  тодорхойлох оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болсон. Мөн хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм. Шүлснээс COVID-19  илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой болохыг тогтоосон. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болно” гэв.

Шүлснээс шинжилгээ авч COVID-19  илрүүлэх оношлуурын төслийг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард дуусгахаар ажилласан юм. Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар профессор, академич Г.Болдбаатар нар АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Оношлуур бүтээх төсөл амжилттай хэрэгжсэнээр COVID-19 –ийн шинжилгээ авах арга хэлбэрийг өөрчилж, шүлснээс илрүүлэх бүрэн боломжтой боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...