Жуулчдын хүнсний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахаар боллоо

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ аялал жуулчлалын салбарыг сэргээх үүднээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг нь жуулчдын хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах болон монгол үндэсний хоолны нэр төрлийг олшруулах зорилт юм.

Энэ зорилшын хүрээнд хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институттай хамтран ажиллах санамж бичигт өнгөрөгч долоо хоногт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал жуулчдын хоолны норм стандарт, агуулагдаж буй илчлэгийг тооцоолон гаргах, ингэснээр Монгол Улсад ирж буй гадны болон дотоодын жуулчид стандартад нийцсэн эрүүл эко хүнс хэрэглэх боломжийг хангахаас гадна үндэсний хоол хүнсний нэр төрлийг нэмэх чиглэлд судалгаа шинжилгээ хийх юм.

“Само” институтын Гүйцэтгэх захирал, доктор С.Оюун санамж бичгийн талаар ярихдаа “Хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээний судалгаа хийдэг байгууллагын хувьд АЖХТ-тэй нэлээд олон ажил хийхээр ярилаа. Хамгийн гол нь аялал жуулчлал тэр дундаа жуулчдад үйлчилж байгаа бааз, ресторануудын хоол, хүнсний аюулгүй байдлыг хангахаас ажлаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэгч, хөтөч нарын хандлагыг өөрчлөхөөс бид ажлаа эхлэх юм.

Жуулчлалаар ирж байгаа иргэд нь аль улс орноос ирж буйгаас шалтгаалан тухайн улсын хүнсний өв соёлыг судлах, тэр чиглэлд хоол үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн анхаарах нь чухал. Манайх монгол үндэсний хоол гээд шууд тос өөхтэй хорхог, боодог, хуушуур зэргийг өгдөг, үүнээс нь болж тухайн хүний ходоод гэдэс хямрах гэх мэтээр асуудал үүсдэг учраас жуулчдын хоол хүнсний нэр төрлийг нэмэх чиглэлд анхаарна. Улс орных нь соёлтой уялдаж, үндэсний хоолоо бэлтгэх, төрлөө нэмнэ гэсэн үг” хэмээлээ.

“Само” институт нь хүнсний эрдэм шинжилгээний чиглэлд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн эрдэмтэн, судлаач, докторууд ашгийн бус үйл ажиллагаагаа явуулж иржээ. Жуулчдад ямар хоол хүнсээр үйлчлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах талаар нэгдсэн судалгаа хомс байдгаас аж ахуйн нэгж, ресторанууд нэр төрлөө нэмэгдүүлж чаддаггүй, мөн хоолонд агуулагдах найрлага, бүтцээ мэдэхгүйгээр гадна, дотны жуулчдад үйлчилж байгаа нь хоолны хордлого, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...