ХХААХҮ-ийн яамнаас 14 орчим мянган тариаланч, ногоочдыг дархлаажуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Энэ  сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулсанд талархалтай байгаагаа илэрхийлж байна.

Цаашид улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг вакцинд бүрэн хамруулах ажлыг үргэлжлүүлж, урьдчилсан тоогоор 14 мянга орчим иргэн ирэх сарын 15-ны дотор вакцины нэгдүгээр тунгаа хийлгэх боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...