Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хамтран ажиллана гэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд 3 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын улмаас үүссэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааны хөтөлбөрөө шинэчилж, хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, бүх түвшинд үр дүнтэй ажилласныг тэмдэглээд НҮБ-ын Хүн амын сангийн албаны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай К.Ишикава Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргээд НҮБ-ын Хүн амын сангийн хүрээнд хэрэгжүүлж буй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон эх барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээрх хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлж, “Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэл”-ийн мөрөөр  гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн тэрбээр хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...