Өмнөговийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлажээ

Коронавируст халдвар дэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан бөгөөд уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулсан бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглаж  байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын 1637 ажилтанд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Verocell” вакциний эхний тунг тариад байгаа бөгөөд хоёр дахь тунг 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийнэ.  Цаашид төлөвлөсөн хугацааны дагуу үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулж дуусгах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...