Сэлэнгэ аймаг орох, гарах хөдөлгөөнийг 72 цагийн хугацаатай хязгаарлав

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас гарах болон орох хөдөлгөөнийг 72 цагийн хугацаатай түр зогсоохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, хөдөө, орон нутгуудад Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн тул болзошгүй эрсдлээс сэргийлж, халдвартай бүс нутгуудаас ирж буй иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 00.00 цагаас эхлэн гуравдугаар сарын 26-ны 06.00 цаг хүртэл Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Харин зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ. Халдвартай бүс нутгийн чиглэлд зорчих хүсэлтэй Сэлэнгэ аймгийн иргэдийг аймгаас гаргахгүй. Харин өөр аймаг орон нутгийн иргэдийг харьяаллын дагуу гаргахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...