Сү.Батболд намуудыг базаж нэгтгэсэн нь үнэн бол Ерөнхийлөгч болгоё

“Сү.Батболд намуудыг атгадаг, бүгдийг нь нэгтгээд  базчихсан,  ард нь байдаг гэж ирээд л олноо босоо хэмээн өргөмжлөгдсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар түмний  өмнө гарч ирээд хашгирлаа. Өмнө нь сонгууль бүрийн өмнө болон  улс төрийн томоохон үйл явдлын өмнө Оюу толгой гэсэн сэдвийг барьж, олны өмнө гарч ирдэг байсан бол түүний ярианы сэдэв өөрчлөгджээ. Учир нь Оюу толгойн гэрээ өөрчлөгдөхөөр яригдаж байгаа учраас  дахин энэ сэдвээр шоу хийх нь утгагүй болчихлоо.

Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвших санаархлаа илэрхийлж, мөн нутаг  нэгтний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгчийн багийнхны хэдэн сар гүтгэн дайрч байгаа Сү.Батболд руу довтлох  эгнээнд нэгджээ. Тэрээр өөрийгөө   “Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно” гээд ард түмний өмнөөс сонголт хийчихлээ. Тэгэж яривал С.Ганбаатарын хэлээд байгаа Сү.Батболд нь Ерөнхийлөгч болвол хамаагүй дээр сонголт болох бизээ. Тархай бутархай, фракцалж, хэрэлддэг намуудыг бүгдийг нэгтгээд базчихдаг нь үнэн бол Монгол Улсыг нэгтгээд базчих байлгүй дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстой болохоор   Сү.Батболдод Ерөнхийлөгчийн албан тушаал л яг зохиж таарах юм байна гэж С.Ганбаатарын үг   хэлээд байгаа юм бишүү. С.Ганбаатар Сү.Батболдыг муулах гэсэн биш түүнийг хүчтэй улстөрч гээд бараг магтчихлаа шүү дээ.

                                                                                                          Х.Баясгалан

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...