АН-ын сөргөлдөгчид эвлэрэх эхлэлээ тавив

С.Эрдэнэ, Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан дотоод үл ойлголцлоо цэгцлэх ажлын хэсэг  байгуулахаар уулзалт хийжээ. Уулзалтад АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд байлцсан бөгөөд эв нэгдлийг сахиж, Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарах, сөрөг хүчний үүргээ бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн байна.

Ц.Тувааны талын АН-ын даргыг тодруулах сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-ны хооронд явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно. Харин С.Эрдэнийн талын намын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19, 20-ны хооронд бүртгэж, санал хурааалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнээс өмнө буюу энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгуулна.

Юутай ч сөргөлдөгч талууд гурав гурван хүний төлөөллөөс бүрдсэн эвлэрэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...