Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна

Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны хүмүүсийг вакцинд хамруулахаар болсон юм.

Тэгвэл өнөөдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байна. Тэдгээрт 44 баг бүхий 357 хүн ажиллаж байгаа юм. Түүнчлэн эдгээр цэгт өнөөдөр 65 байгууллагын 13740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...