“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлав

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа.

Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай.

Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгодог юм.

Уралдаанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох эрхтэй.

Өмнөх 7 удаагийн уралдаанд тэргүүн байр болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 20.2 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Уралдааныг “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран зохион байгуулж байна.

"Сэтгүүлч Батдорж” сангаас тэтгэлэгт уралдааныг найм дахь жилдээ зарлалаа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Ромео Жульетта хоёр” жүжгийг 59 жилийн дараа дахин тоглоно

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта...

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж толгойдоо гэмтэл авчээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар...

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани санал ирүүллээ

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний...

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн...