Нью-Йоркийн шүүхийн нэр барьж Сү.Батболдыг харлуулах гэсэн худал баримтууд

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой хэмээн дуулиан шуугиан үүсгээд байсан хэргийг Нью-Йоркийн шүүх авч үзээд хэлэлцэх, эсэх асуудлаар сонсгол дээрээ “Хоорондоо авцалдаагүй, хамааралгүй 60 см зузаан материал нь Монголын төрийг төлөөлж байгаа гэдэг нь нотлогдохгүй байна” гэж гомдол гаргагч талыг төлөөлж буй хуулийн фирмээс удаа дараа лавлан асуусан байдаг.

Шүүхийн сонсголын 35 нүүр протоколд шүүгч үзэхдээ “Энэ нэхэмжлэл маш олон тодорхойгүй асуудалтай, харьяалалд орохгүй учир нэхэмжлэлийн, бичиг баримтын шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байдаг. Монголын талаас Нийслэлийн прокурорын орлогчийн албан тушаалтай хүн гадаадын хуулийн фирм хөлслөн үүрэг өгсөн бөгөөд зардал мөнгөнд санаа бүү зовоорой гэсэн нь анхнаасаа хардлага төрүүлэхүйц гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Бас нэг баримт. “Кинд энд Спалдинг” хуулийн фирм Сү.Батболдын эсрэг Монголын Засгийн газар нэхэмжлэх гаргаснаар Нью-Йоркийн шүүх хэрэг үүсгэсэн мэтээр мэдээлэгдсэн нь ор үндэсгүй худал гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үлдвэр, Эрдэнэс Оюутолгой гээд байгууллагууд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагууд ямар ч нэхэмжлэл гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Тэгээд ч анх гаргасан хүсэлт нь Сү.Батболдын биш Солонгос бизнесмэний үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гартал бусдад шилжүүлэхгүй байх тухай Нью-Йоркийн шүүхээс түр шийдвэр гаргасан ч хэд хоногийн дараа шийдвэрээ цуцалсан байна. Хаа хамаагүй хүний байр, өмчийг Сү.Батболдынх гэж бичээд шүүхийн материалд хавсаргаж өгсөн нь ийнхүү үнэнд гүйцэгджээ. Нью-Йоркийн шүүхээс хатуу сануулга авсан “Кинг энд Спалдинг” фирмийнхэн 2020 оны 12-р сарын 9-нд гэнэтхэн нэхэмжлэлээ татан авсан байна.

Харин дотооддоо болохоор “Гадаадын шүүхэд шалгагдаж байна” гэх мэдээллийг зорилготойгоор тараагаад сэвээд байсан нь анхнаасаа улс төрийн зорилготой, эртнээс төлөвлөж зохион байгуулсан ажил, Сү.Батболдын нэр хүндийг унагах, гүтгэх хар технологи байсныг нотлох баримтууд гэрчилж эхэллээ. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд  авлига, албан тушаалын гэмт хэргийг Нью-Йоркийн шүүх угаасаа хэлэлцээгүй гэдгийг тодотгох учиртай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...