Мээр Д.Сумъяабазар Улаанбаатарыг хөгжүүлэх 9 зорилтоо танилцуулав

Улаанбаатар хотын шинэ удирдлага ажлаа хүлээн авснаас хойш 100 дахь хоногтойгоо золгож байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн амаргүй энэ үед иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах, эдийн засгийн асуудалд анхаарах гээд олон томоохон ажилд анхааран ажилласаар яваа. Их хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 25 суваг телевизийн “Нийслэлийн зочин” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож хотын хөгжил, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хөрөнгө оруулалт болон иргэдийнхээ төлөө хэрхэн ажилласан цаашид хэрхэн ажиллах тухайгаа нээлттэй ярьжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар ярианыхаа эхэнд үүрэгт ажил хүлээн авснаасаа хойшхи 100 хоногт ковид 19 цар тахал дэгдсэн цаг үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, өрх гэр, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн асуудлыг доголдуулахгүй байх арга чиглэлийг барьж ажилласан гэдгийг онцолж байлаа. Мэдээж хэрэг хүйтний улирал эхэлсэн, цар тахлын дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон үед нийслэлчүүдийнхээ амьжиргааны асуудалд анхаарсан нь удирдагч хүний ухаан юм. Ер нь, аливаа ажилд зовлон жаргал байдаг. Хүндхэн шалгууртай тулгарсан энэ цагт их хотыг зөв чигт удирдан залах нь Д.Сумъяабазар даргаас хамаарах учир аливаад голчтой бурууд нүд хурц, зөвд зөөлөн байх зарчмыг тэрбээр хэрэгжүүлжээ. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл нүдээ олсон шийдвэр, арга хэмжээг авсаар яваа талаарх ам дамжсан яриа иргэдийн дунд бий. Мөн баримттай бодит ажил хийсэн нь хэвлэлийн шаргал хуудаснаа цөөнгүй нийтлэгдсэнийг хэн хүнгүй мэдэх биз.

Нийслэлчүүд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайн хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдохгүй явна. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг эрхэмлэж, бусдынхаа эрх ашгийг зөрчихгүй байхыг уриалж, худалдааны төвүүдэд ажиллан уулзалт хийсэн нь саяхан. Хэн нэгэнд таалагдахын тулд хийж буй ажил биш, түүний иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлийг харуулна. Цаашид ч түмний төлөө олон олон шийдвэртэй алхмууд хийх нь гарцаагүй. Үүний эхлэл вакцин юм. Нууцлал өндөртэй яригдаж буй уг ажил тун удахгүй хэрэгжих бөгөөд эхний ээлж нь сар шинийн өмнө орж ирэх мэдээлэл бий. Ингэснээр халдвартай нүүр тулан тэмцэж буй албан хаагчид, эмч нар болон эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинжуулах юм байна.

Улаанбаатар хоттой холбоотой томоохон шинэчлэл, реформууд хийх шаардлага бий. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхийн тулд хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдсэн бодлогоо гаргаж ирэх хэрэгтэйг онцлов. Том зорилт, зорилгын суурь нь болох Нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдын тухай хууль, түүнийг дагалдах хуулиуд аж. Дээрх хуулийн төслүүд нь иргэд, аж ахуйн нэгж эрхлэгчдэд ажиллах амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхээс гадна нийслэлийн хөгжилд маш онцгой ач холбогдолтой гэж ярив.

Үе үеийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд байсан бодлого, санаа бодлоо тусгаж, ярьж ирсэн хуулийн төслийг Д.Сумъяабазар ажил хэрэг болгон парламентаар батлуулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд хуульчлагдсан байна. Харин одоо иргэддээ танилцуулж сурталчлах ажил эхэлсэн. Энд ганц жишээ дурдвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь орон нутагт үлдэх заалт орсон нь сайшаалтай юм. Өмнө нь, улсын орлого хэмээн хураан авдаг байсан бол одоо орон нутгийн хөгжилд энэхүү мөнгө зарцуулагдсанаар өнгө үзэмжээ засах түлхүүр буюу санхүүтэй болж, томоохон хаалга нээж байна. Мөн бонд гаргах асуудал ч тусгагджээ. Уг асуудлыг Э.Бат-Үүл даргын үед ярьсан ч баталж амжаагүй. Ерөнхийдөө хуульд суусан санхүү, мөнгөний бодлогын талаарх гол заалтуудыг энэ засаглалынхан оруулжээ. Харин хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аж.

Ийнхүү үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын мөрөөдөж, хэрэгжүүлэхээр зорьсон том ажлын ард гарч, цаашдын том зорилтдоо хүрэх гарцаа нээж, нийслэлчүүдийн эрх ашиг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийг тодорхойлох хуультай болгож чадсанд Засаг дарга Д.Сумъяабазарт баяр хүргэх ёстой.

Түүнчлэн улаанбаатарчуудын гол асуудал болсон гэр хорооллыг орон сууцжуулах, орчин үеийн жишиг хот болох алхмыг хэрэгжүүлэх нь. Э.Бат-Үүл даргын үед эхлүүлсэн ажил өнөөдөр ч үргэлжилж яваа. Чөлөөлсөн газар, нийслэлийн мэдлийнх гээд бас байршлуудыг хотын газрын бүртгэлд оруулж, ямар хэмжээний хөрөнгөөр орон сууц босгох тооцооллууд гаргасан бөгөөд эхний ээлжинд 600 орчим тэрбум төгрөгийн бонд босгох төсөөлөлтэй яваагаа дурдлаа. Гэхдээ энэ дүнг нарийн эцэслээгүй төдийгүй өсөх эсвэл буурч болох юм байна.

Тэрбээр хөгжилд хүрэх том зураглалаа дараах байдлаар гаргажээ.

  • Улаанбаатар хотоо дэлхийн хот болгох
  • Хүүхэд залууст ээлтэй
  • Засаглалаа бэхжүүлж, чадавхиа хөгжүүлсэн
  • Ногоон Улаанбаатар хот
  • Аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлсэн
  • Илүү нээлттэй, ил тод
  • Автозамын түгжрэлийг системтэйгээр бууруулах
  • Бизнест таатай, бие даасан, олон тулгуурт эдийн засагтай
  • Орлогод нийцсэн орон сууцтай

Дээрх есөн ажил хэрэгжсэнээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж, засаглал бэхжиж, элдэв алдаатай шийдвэр, авлига, буруу бусармаг зүйл үгүй болохыг хэллээ. Үе үеийн Засаг дарга нарыг харлуулдаг зүйл нь доод албан тушаалтнуудтай холбоотой байсан нь нууц биш. Ажил нь урагшлахгүй, авлига албан тушаалын хэрэг гээд дурдвал цөөн биш. Тэгвэл үүний гол буруутан буюу Нийслэл хотод бугшсан, бугласан бүхий л бүтэхгүй болохгүй зүйлийг хийж дарга нарыг асуудалд оруулдаг эзэд нь дунд тушаалын хар гартнууд байж. Ийм ажил хийдэг үл үзэгдэгч, бүлэглэлд ажилладаг хархнуудтай тэмцэж, цэгцлэхээ амлав. Тэднийг илрүүлж, хариуцлага хүлээлгэх амархан биш ч гэлээ хийх ёстой нэн тэргүүний ажил.

Ямартай ч их хотыг хөгжилд хөтлөхөөр зориг шулуудан яваа, үүргээ ухамсарлан алсыг харсан бодлоготой нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт талархаж байна. Ирээдүйн дэлхийн Улаанбаатар хот хэрхэн хөгжих түүний том зорилт хэрэгжих л үлдлээ. Үүнд иргэн та бидний оролцоо ч маш чухал. Их хотдоо амар амгалан, аюулгүй сэтгэл тэнүүн алхах цагийн хаалга нээгджээ. Нийслэлчүүд бид дэлхийн хот бий болгох том зорилттой хөл нийлүүлэн алхаж, сэтгэлдээ буулгасан мөрөөдлийн хотоо маргааш барьж байгуулахад гар бие оролцох ёстой. Хөгжлийн түлхүүрээ атгачихлаа, та бэлэн үү гэж асуух л үлдэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...